Секс эрүүл мэндэд тустай

Гол төлөв дөч орчим насны эрчүүд сексийн хамааралтай болох нь бий. Тэд ихэвчлэн гэр бүлтэй эсвэл тогтмол партнёртой байдаг. Хорт зуршлыг эс тооцвол тэд бусад зүйлд хэвийн хандлагатай хүмүүс.
Эмэгтэйчүүд
Тэд сексээс хамааралтай болсноо хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Цөөн тохиолдолд л эмч мэргэжилтний туслалцаа авдаг. Голдуу хувийн амьдралдаа стресс, хүнд асуудалтай тулгарсан ганц бие эмэгтэйчүүд байдаг.
Сексийн хамаарал гэж юуг хэлэх вэ
Бэлгийн хэрэгцээ хэвийн бус болох. Секс нь ажил төрөл, хүмүүс хоорондын харьцаанд хутгалдах, зөрчилдөх, хүн өөрийн дур хүсэлд хяналт тавих чадвараа алдахыг сексээс хамааралтай болох гэдэг. Энэ нь хувь хүний сэтгэлзүйн хямралтай холбоотой байдаг тул эмч мэргэжилтний оролцоо зайлшгүй шаардлагатай. Эдгээр хүмүүс ганцаардал, сэтгэл гутрал, стресст нөхцөл байдал зэрэг бүх асуудлыг сексийн тусламжтай шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Тэд сексээс таашаал гэхээс илүү тайвшралыг авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд энэ хямрал нь хүүхэд болон өсвөр насанд хүчирхийлэл эсвэл гаж хүмүүжлийн үр дүнд төлөвшин бүрэлдэх нь бий.